Сав газрын захиргаа нь тухайн сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага юм.
Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сумын 98 баг, Улаанбаатар хотын 7 дүүргийн 144 хорооны нутаг дэвсгэрийг хамран, нийтдээ 49’774.3 км2 талбайг эзэлдэг. Сав газарт Нийслэл, Төв аймгийн Зуунмод хот болон Архангай аймгийн 1, Булган аймгийн 5, Өвөрхангай аймгийн 1, Сэлэнгэ аймгийн 1, Төв аймгийн 11, нийт 18 сумын төв ордог.
Туул голын сав газрын захиргаа нь Усны тухай хууль болон холбогдох дүрэм журмын хүрээнд дараах 4 баримт бичгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад олгодог.
дэлгэрэнгүй
2026-2036 онуудын хооронд хэрэгжих Туул голын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг Германы олон улсын хамтын нийгэмлэг GIZ-ийн санхүүжилтээр Перистиж инженеринг ХХК гүйцэтгэж, Монгол улсын Усны нөөцийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, дэмжигдэж Байгаль орчин, Уур амьсгалын сайдын 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/219 дүгээр тушаалаар батлагдсан. Тус төлөвлөгөө нь суурь судалгааны тайлангийн хамт 2 боть, монгол, англи хэл дээр хэвлэгдэн гарсан. Тус төлөвлөгөө болон суурь судалгааны тайланг доорх холбоосоор татаж авна уу.
Тоноглол суурилуулснаар газрын доорх усны түвшин, температур, цахилгаан дамжуулах чанар зэрэг үзүүлэлтүүдийг автоматаар хэмжиж, мэдээллийг тогтмол цуглуулах боломж бүрдэх юм.