Хаягдал усны дүгнэлт
Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалтын дагуу хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид хаягдал усны дүгнэлтийг гаргана. Хаягдал усны дүгнэлт гаргуулахад шаардлагатай бичиг баримт:
- Иргэн, ААН, байгууллагын хаягдал усны дүгнэлт гаргуулах тухай албан бичиг, байгууллагын танилцуулга;
- Усны эх үүсвэр, худгийн зөвшөөрөл, пасспорт, цэвэр усны тоолуур /дугаар, марк, заалт/;
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт;
- Цэвэрлэх байгууламжийн талаарх мэдээлэл;
- Байгаль орчны итгэмжлэгдсэн лабораториор хийлгэсэн хаягдал усны шинжилгээний дүн;
- Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй компанитай байгуулсан бохир ус татан зайлуулах гэрээ;
- Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон тохиолдолд Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын хэрэглэгчийн тооцооны хуудас, сар бүрээр.
Хэрэглэгч та цахим системээр хандаж Хаягдал усны дүгнэлтийг гаргуулах боломжтой. Энд дарна уу.