Ус ашиглуулах дүгнэлт
Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтын дагуу Хоногт 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг гаргана. Ус ашиглуулах дүгнэлт гаргуулахад шаардлагатай бичиг баримт:
- Иргэн, ААН, байгууллагын ус ашиглуулах дүгнэлт гаргуулах тухай албан бичиг, байгууллагын танилцуулга;
- Ашиглах усны эх үүсвэр, эсхүл рашааны эх булаг, түүний байршлыг харуулсан зураг;
- Ус, рашааны нөөц, чанар, найрлагыг тогтоосон хайгуул, судалгааны тайлан, ашиглах боломжит нөөцийн талаарх дүгнэлт;
- Хоногт ашиглах усны хэмжээ, зориулалт, тухайн оны үйлдвэрлэлийн төлөвлөгөө;
- Барилга байгууламжийн зураг, төсөл;
- Үйлдвэрийн хүчин чадал, техник, эдийн засгийн үзүүлэлт;
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт;
- Тайлан, өмнөх оны ус ашиглах гэрээ дүгнэсэн акт;
- Бусад (Усны тоолуурын баталгааны хуудас, тоолуурын зураг)
Хэрэглэгч та цахим системээр хандаж Ус ашиглуулах дүгнэлтийг гаргуулах боломжтой. Энд дарна уу.