Ил тод байдал

Үйл ажиллагааны ил тод байдал

ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА НЬ:

Сав газрын хэмжээнд усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг  хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны  байгууллага юм.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Сав газрын захиргаа нь үйл ажиллагаандаа Усны тухай, Ус бохирдуулсны  төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон бусад хуулиуд,  тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, тогтоол шийдвэрийг мөрдлөг болгон дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Сав газрын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах

  • Сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах

  • Сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжүүлэх хяналт тавих

  • Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ

  • Хаягдал усыг  зохих журмын дагуу байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй ус бохирдуулсны төлбөрийн гэрээ байгуулж, биелэлтэнд хяналт тавих

  • Гол, Мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх усны цэнгэг орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах

  • Сав газрын зөвлөл байгуулах тухай саналыг харьяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах

  • Ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж. Байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах

  • Сав газрын хэмжээнд ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус зайлуулах цэг тогтоох

  • Ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг тодорхойлох

  • Усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах

  • Бүх шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах

  • Сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж олон нийтийг мэдээллээр хангах

  • Ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, худаг гаргах, суваг хоолой татах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг үндэслэн усны тухай хуулийн дагуу дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулж бүртгэх.


Туул голын сав газрын захиргаа 2025 он


Туул голын сав газрын захиргаа 2024 он


 

 
Дээш