2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд “Цэнгэг Туул – Цэвэр орчин” хамтдаа хамгаалъя сарын аяны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Туул голын хамгаалалтын бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг Нийслэлийн Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Заамар, Алтанбулаг сум, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт зохион байгууллаа.
Тус сарын аянд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар; “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ; Төв аймгийн Байгаль орчны газар; Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа; Хөгнө-Тарнын БЦГ-ын хамгаалалтын захиргаа; Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар; Зэвсэгт хүчний 015 дугаар анги; Баянзүрх дүүргийн ЗДТГ; Хан-Уул дүүргийн ЗДТГ; “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК; “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК; “Амгалан дулааны станц” ТӨХК; Голомт банк; Хаан банк; Мишээл групп; “Сүү” ХК; “М Си Эс – Кока кола” ХХК; “Бид Туул голынхон” ТББ; Хог тээвэрлэлт хариуцсан “Даймонд рэй” ХХК; “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ зэрэг төрийн болон ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтан, албан хаагчид, цэргийн албан хаагч, сайн дурын нийт 800 гаруй хүмүүс нэгдсэж нийт 10 байршилд 320.0 га талбайд 82 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.