Сав газрын захиргаа нь тухайн сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага юм.
Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сумын 98 баг, Улаанбаатар хотын 7 дүүргийн 144 хорооны нутаг дэвсгэрийг хамран, нийтдээ 49’774.3 км2 талбайг эзэлдэг. Сав газарт Нийслэл, Төв аймгийн Зуунмод хот болон Архангай аймгийн 1, Булган аймгийн 5, Өвөрхангай аймгийн 1, Сэлэнгэ аймгийн 1, Төв аймгийн 11, нийт 18 сумын төв ордог.
Туул голын сав газрын захиргаа нь Усны тухай хууль болон холбогдох дүрэм журмын хүрээнд дараах 4 баримт бичгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад олгодог.
дэлгэрэнгүй
Тоноглол суурилуулснаар газрын доорх усны түвшин, температур, цахилгаан дамжуулах чанар зэрэг үзүүлэлтүүдийг автоматаар хэмжиж, мэдээллийг тогтмол цуглуулах боломж бүрдэх юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Цогтбаяр нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Усны газар болон Туул голын сав газрын захиргаанд ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 2-р компакт гэрээний хүрээнд бүтээн байгуулсан Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд энэхүү Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь ашиглалтад орж байгаа бөгөөд нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон АНУ ын Мянганы сорилтын корпорацын тамгын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри нарын албаны хүмүүс уригдан оролцлоо.