Мэдээ

Туул голын сав газрын захиргааны хамт олноос та бүхэндээ танилцуулга, мэндчилгээ хүргэж байна.

 

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан усны салбарын эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтан, албан хаагчид болон нийт ард иргэд Та бүхэнд гүн хүндэтгэл илэрхийлж, халуун мэндчилгээ дэвшүүлье.

Ус бол амьтай бүхний оршин тогтнох үндэс, тогтвортой хөгжлийн салшгүй чухал нөөц билээ. Энэхүү үнэт баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бид бүхний хамтын үүрэг, хариуцлага юм.

Иймд усны нөөцийн менежментийг сайжруулах, бохирдлоос хамгаалах, зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх үйлсэд Та бүхний идэвх оролцоо, хамтын ажиллагаа онцгой чухал болохыг тэмдэглэж байна.

Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье.

https://tuul.mecc.gov.mn/files/editor/source/2026.mp4



Дээш