Мэдээ

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР- УС БА ТЭГШ ЭРХ
Ус ба тэгш эрх уриан дор дэлхийн Усны өдрийг тэмдэглэж байна

 Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2026 оны уриа нь “УС БА ТЭГШ ЭРХ” юм. Энэхүү уриа нь хүн бүрт усны нөөцөд тэгш хүртээмжтэй байх, усны нөөцийг шударга, үр ашигтай удирдах шаардлагыг онцолж байна.
Усны нөөцийн тогтвортой байдлыг хангах нь зөвхөн байгаль орчны асуудал бус нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь нөхцөл билээ. Үүний хүрээнд экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цөлжилтийг сааруулах, усны нөөцийг бүс нутгийн онцлогт нийцүүлэн жигд хуваарилах нь чухал юм. Ялангуяа говь, тал хээрийн бүсийн ус хангамжийг сайжруулах, хот суурин газрын усны хэрэгцээг тогтвортой хангахын тулд усны хуримтлал бий болгох, усны нөөцийг дахин ашиглах бодлого, шийдлүүдийг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Иймд 2026 оны Дэлхийн усны өдрөөр усны нөөцийг хуримтлуулах, дахин ашиглах, тэгш хүртээмжтэй, тогтвортой удирдах замаар экосистемийг хамгаалж, цөлжилтийг сааруулан, хүн бүрт усны хүрэлцээтэй ирээдүйг хамтдаа бүтээхийг УРИАЛЖ байна.
 

https://www.facebook.com/share/p/18EE6miMj9/ 



Дээш