Мэдээ

“Ус бол хязгааргүй нөөц биш. Энэ бол бидний ирээдүйн хамгийн үнэтэй капитал юм.”
Үзэх: https://youtu.be/-MWTF_8r1rM?si=gHVbdrg_YJ--hqiV

tuul

Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт болон үйлдвэрлэлийн эрчимтэй өсөлтөөс шалтгаалан дэлхий даяар цэвэр усны хомсдолд орох эрсдэл нүүрлээд байна. Тэгвэл Монгол Улсын хувьд усны нөөцийн бодит байдал ямар байна вэ? Бид усаа хэрхэн зөв удирдаж, эдийн засгийн эргэлтэд байгальд ээлтэйгээр оруулах вэ?

“Insights” подкастын энэ удаагийн дугаараар бид ЗГХА, Усны газрын дарга З.Батбаяр-тай хамт “Усны менежмент ба Цэнхэр санхүүжилт” гэсэн маш чухал сэдвийг хөндлөө. Ногоон эдийн засгийн салшгүй нэг хэсэг болох “Цэнхэр санхүүжилт” нь усны нөөцийг хамгаалах, цэвэрлэх байгууламжийг сайжруулах, усны хэмнэлттэй технологийг дэмжихэд чиглэсэн дэлхий нийтийн шинэ чиг хандлага юм.

Хэрэв танд бидний дугаар таалагдсан бол сувагтаа SUBSCRIBE хийж, “Цэнхэр алт”-аа хайрлах сэрэмжлүүлгийг бусадтайгаа хуваалцаарай!

Үзэх: https://youtu.be/-MWTF_8r1rM?si=gHVbdrg_YJ--hqiV

 



Дээш