Мэдээ

ХАМТДАА "ТУУЛ ГОЛ"-ОО ХАМГААЛЬЯ.
“Томүжин алтернатив” сургуулийн ахлах ангийн 4 сурагчаас бүрдсэн “Flow” баг байгаль орчноо хамгаалах зорилготой нэгэн шинэлэг санаачлагыг хэрэгжүүллээ. Залуусын санаачилга, бүтээлч сэтгэлгээ байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ямар чухал болохыг энэ төсөл харуулж байна.

Тэд Туул голын урсгалаар хөвж буй хатуу хог хаягдал, ялангуяа хуванцар бохирдлыг бууруулах шүүн цэвэрлэх төхөөрөмжийг бүтээж, 2026 оны 4-р сарын 25-наас 5-р сарын 5-ны хооронд Яармагийн шинэ гүүрний доор туршилтаар суурилуулсан байна.

Энэхүү төхөөрөмж нь:

• Голын урсгалыг ашиглан хөвөх хогийг шүүнэ

• Хүний оролцоо бага шаарддаг

• Усны бохирдлыг бууруулах бодит шийдэл болж байна

 Бид бүгд:

• Хог хаягдлаа зөв ангилж

• Гол, усанд хог хаяхгүй байж

• Ийм санаачлагыг дэмжиж чадвал 

Ирээдүйд илүү цэвэр, эрүүл орчныг хамтдаа бүтээж чадна. Баярлалаа та бүхэндээ.

#ТуулГол #FlowБаг #БайгальХамгаалал #ЗалуусынСанаачилга

tuultuultuulБайгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Усны газар



Дээш