Мэдээ

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.

tuultuultuultuultuultuultuultuulАрга хэмжээг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нээж, салбарын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй хүргэх, төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай үзүүлэх нь энэхүү өдөрлөгийн гол зорилго гэдгийг онцоллоо.

Өдөрлөг 2026 оны тавдугаар сарын 07-09-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон салбарын харьяа байгууллагууд оролцож байна.

Эхний өдрийн хүрээнд тогтвортой хөгжил, тусгай хамгаалалттай газар нутаг, хүрээлэн буй орчны бодлого, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хэрэгжилт зэрэг сэдвээр танилцуулга, мэдээлэл хүргэж, баримтат кино, видео контентуудыг олон нийтэд толилуулж байна.

Мөн арга хэмжээний үеэр:

✅Байгаль орчны салбарын хууль, тогтоомжийг сурталчлан таниулах,

✅Төрийн үйлчилгээ, зөвшөөрлийн мэдээлэл өгөх,

✅Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авах,

✅Салбарын байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах зэрэг ажлыг зохион байгуулж байна.

Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яам

 УСНЫ ГАЗАР

Ойн газар - National Forest Agency of Mongolia

COP17 Mongolia

Байгаль Орчны Судалгаа, Шинжилгээний Төв

Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, мэдээлэл - Climate Change Research

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа

Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар

Нийслэлийн Байгаль орчны газар

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар



Дээш