Мэдээ

ТУУЛ ГОЛЫН ДАГУУ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ.
2026 оны 5 сарын 2-ны өдөр Туул голын сав газар, Бид Туул голынхон НҮТББ-ын санаачлагаар Төрийн болон төрийн бус байгууллага, Их дээд сургууль, коллежийн оюутан сурагч, ажилтан, албан хаагчдын оролцоотой "Цэнгэг гол Цэвэр ирээдүй" уриан дор Туул болон түүний цутгал голын дагуу их цэвэрлэгээний ажил зохион байгууллаа.

tuulНtuultuultuultuultuultuultuultuultuulЭнэ өдөр Зайсан толгойн Зөвлөлт, Монголын дайчдын цогцолбор талбайд Туул голын сав газрын захиргааны дарга С.Хан-Уул, Бид туул голынхон НҮТББ-ын тэргүүн Ц.Галбаатар нар арга хэмжээг нээж, Байгаль орчны доройтол, хомсдол нь хүний оролцоотойгоор нэмэгдэж байгаа өнөө үед  цэвэр гол, цэнгэг ирээдүйн төлөө бие сэтгэлээ чилээж буй оролцогчдоо байрласан талархсанаа илэрхийлж, амжилт хүслээ. 

Цэвэрлэгээг Туул гол, түүний цутгал голуудын дагуу 10 байршилд хуваарилсан  бөгөөд зарим төрийн байгууллага, аж ахуй нэгж, хуваарлагдсан газартаа цэвэрлэгээг шууд эхлүүлсэн. Нээлтийн арга хэмжээнд  Их засаг олон улсын их сургууль, Эүгэн, Сити их сургууль, Р.Гандигийн нэрэмжит Политехникийн сургуулийн оюутан, сурагчид, залуучууд оролцов.

Цэвэрлэгээний ажилд  нийт 13 байгууллагын 2500 оюутан, сурагч, ажилтан, албан хаагчид хуваарлагдсан байршилд хийж, 40 тн хог хаягдлыг АМЖИЛТТАЙ цэвэрлэж дууслаа.

ӨНӨӨДӨР ТА БИД ХАМТДАА НЭГЭН ЗОРИЛГЫН ДООР НЭГДЭЖ ТУУЛ ГОЛЫНХОО ТӨЛӨӨ ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАНД БАЯРЛАЛАА.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Batbayar Zeneemyadar



Дээш