Туул голын сав газрын захиргааны Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө 2022 онд 10 жилийн хугацаанд 66.4 хувьтай хэрэгжиж дууссан бөгөөд шинээр Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг Германы олон улсын хамтын нийгэмлэг GIZ-ийн санхүүжилтээр Перистиж инженеринг ХХК хоёр жилийн хугацаанд гүйцэтгэж, Монгол улсын Усны нөөцийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, дэмжигдэж Байгаль орчин, Уур амьсгалын сайдын 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/219 дүгээр тушаалаар батлагдсан байна. Тус төлөвлөгөө нь суурь судалгааны тайлангийн хамт 2 боть, монгол, англи хэл дээр хэвлэгдэн гарчээ.
Арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Усны газрын дарга З.Батбаяр, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Сайханжаргал, Престиж инжнеринг ХХК-ны гүйцэтгэх захирал Ш.Ганзориг, Гадаргын ус судлаач М.Баяржавхлан, Туул голын сав газрын дарга С.Хан-Уул болон мэргэжилтнүүд оролцов.