

Туул гол нь 2026 оны 4 дүгээр сарын 16-нд Наадамчдын гүүрний дээд хэсгээс Дунд голын цутгал хүртэл, Сонсголонгийн гүүрнээс доош Дунд гол нийлэх хүртэл Нисэхийн эх үүсвэр буюу Морин давааны хойд хадан хошуунаас төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус орж ирэх хүртэл шургасан байдалтай байгааг Туул голын сав газрын захиргаа Tuul River Basin Authority-ны албан хаагчид газар дээр нь ажиллаж мэдээллийг хүргэсэн.
Туул голын гачиг үеийн багахан хэмжээний урсац Улаанбаатар хотын ус хэрэглээнд их хэмжээгээр соруулан ашигласны улмаас газрын доорх усны түвшин буурч намартаа маш нимгэн мөсөн бүрхүүл тогтон, хавар эрт мөсгүй болж, шар усны үер орж иртэл зарим хэсэгтээ тасарч, урсацгүй болсон байна. Туул голын сав газрын захиргааны албан хаагчид өдөр бүр ажиглалт хийж байгаа юм.
Харин өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 20-нд хийсэн хэмжилт судалгаагаар Наадамчдын гүүр орчимд өмнөх 2 өдрийн хур тундасны улмаас сэргэсэн байдалтай байна.
Та бүхэн харьцуулсан бичлэгийг доорх линкээс үзнэ үү.
https://www.facebook.com/reel/837685452705402
https://www.facebook.com/100064790315567/videos/pcb.1392302306272767/2074435783132341