Мэдээ

УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСАЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн бүтээн байгуулалт бүрэн дуусаж, 2026 оны 4 дүгээр сарын 14–15-ны өдрүүдэд ажилласан Улсын комисс уг байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэр гаргалаа.

tuulТус төсөл нь Олон улсын инженерүүдийн холбооноос баталсан FIDIC гэрээний нөхцөлийн дагуу, түлхүүр гардуулах нөхцөлтэй EPC гэрээгээр амжилттай хэрэгжиж, батлагдсан төсөвт багтаан бүрэн дууссан байна. Мөн төслийн хэрэгжилтийн явцад “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, шинэ цэвэрлэх байгууламжийг стандарт, шаардлагад нийцүүлэн ашиглалтад оруулж байгаа аж.



Дээш