Мэдээ

ОЛОН УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ӨДӨР
Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 15-ны өдөр “Олон улсын байгаль орчны мэргэжилтнүүдийн өдөр” тохиож байна.

tuulЭх дэлхийнхээ унаган төрхийг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих, ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй орчныг өвлүүлэхийн төлөө өдөр бүр сэтгэл зүтгэл гарган ажилладаг мэргэжилтнүүдийн хөдөлмөрийг үнэлэх, урамшуулах зорилгоор Олон улсын нөлөөллийн үнэлгээний холбоо, АНУ, БНСУ, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Мексик, Нигер, Канад, Португал зэрэг улс орнуудын мэргэжлийн холбоодын санаачилгаар жил бүрийн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү өдөр нь зөвхөн байгаль орчны салбарын мэргэжилтнүүд төдийгүй байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж, хүн төрөлхтний амьдралын чанарыг сайжруулах, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүн бүрийн баярын өдөр юм.

Увс аймгийн уудам нутаг, байгалийн онгон төрхийг хамгаалах, байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн байгаль орчны болон тусгай хамгаалалттай газрын салбарын нийт мэргэжилтнүүддээ “Олон улсын байгаль орчны мэргэжилтнүүдийн өдөр”-ийн халуун мэндийг өргөн дэвшүүлье!



Дээш