
Бумбатын рашааныг эхийг хашаалж, эргэн тойрны газрыг чөлөөлж, 44 га газрыг орон нутгийн хамгаалалтад авч, 2019 онд хөв цөөрөм барьж байсан бол өнөөдөр Бумбатын рашааны болон зүүн амны усыг хуримтлуулах 16000 м³ эзлэхүүнтэй усан сан нуур барих ажлын нээлт болж байна.
Нуур байгуулах ажлын захиалагчаар Сонгинохайрхан дүүрэг, зохицуулагчаар УСНЫ ГАЗАР, санхүүжүүлэгч Монгол улсын усны элч банк Голомт Банк, гүйцэтгэгчээр Престиж ХХК ажиллаж байна.
6 сарын 31-ны өдөр нуурын нээлтээ хийхээр төлөвлөж байна, Та бүхнийг шинээр нуурын эргээр үр хүүхдээ дагуулан тухтай зугаалан, нуурын усыг тольдон алхахыг хүндэтгэн урьж байна...
https://www.facebook.com/reel/1265799601728067
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Туул голын сав газрын захиргаа Tuul River Basin Authority