Мэдээ

“УС- ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН XX БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
Бага хуралд АШУҮИС, МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, ҮБХИС зэрэг Монгол улсын тэргүүлэх 10 сургуулийн 48 оюутны 27 судалгааны ажлын эрдэм шинжилгээний өгүүлэл туурвисан ба илтгэл-10, ханын илтгэл-5-ыг хэлэлцүүлж шилдгүүдээ тодруулав.

Монгол Улсад жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг “Дэлхийн усны өдөр”-ийг “WATER AND GENDER” буюу “УC БА ТЭГШ ЭРХ” уриан дор тэмдэглэхээр зарласан бөгөөд ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн 51 жилийн ой, усны шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсний 61 жилийн ой, Монгол улсад Усны салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ой, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Инженер технологийн сургуулийн 66 жилийн ойн хүрээнд “УС- ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн XX бага хурал зохион байгуулагдлаа.

Хурлын үйл ажиллагааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Монголын Мянганы Сорилтын Сан, Дэлхийн усны түншлэл, ХААИС зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, дэмжиж ажиллаа .

Усны ирээдүй болсон залгамж халаа боловсон хүчин, судлаач, эрдэмтдийг бэлтгэх, тэдэндээ урам зориг өгөх, мэргэжилдээ дуртай болгох “УС ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ирсэн хүн бүр усыг хайрлаж, ямар үнэ цэнтэйг ойлгосон, улмаар усны салбарынхан олуулаа болох, эрдэмтдээрээ бахархах зорилго агуулсан.

tuultuultuultuultuul



Дээш